Ажилласан жилээ тооцуулах иргэдийн 70 хувь нь хөдөөгийн иргэд байна
"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-ний өдөр батлагдан гарсан. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар одоогийн байдлаар 465255 иргэн бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн хүмүүсийн 70 хувийг хөдөө орон
Мэдээллийн алба

"Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль УИХ-аас 2012 оны есдүгээр сарын 04-ний өдөр батлагдан гарсан. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар одоогийн байдлаар 465255 иргэн бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн хүмүүсийн 70 хувийг хөдөө орон нутаг, 40 хувийг нийслэл, дүүргүүдээс бүртгүүлсэн иргэд эзэлж байна.
Дашрамд дурьдахад, есдүгээр сарын 01-нээс өмнө ажилласан жилээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацаанд ногдох тэтгэврийн нэмэгдлийг 2014 оны нэгдүгээр сарын 01-нээс тооцон олгож эхлэх юм. Харин есдүгээр сарын 01-нээс аравдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс тооцон олгохоор болсон юм.


















