Ажилласан жилийг нөхөн тооцох хугацаа энэ сарын 30-нд дуусна
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасан билээ.
Мэдээллийн алба

Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилтийг энэ сарын 30-ныг хүртэл сунгасан. Өнгөрсөн долоодугаар сарын 30 –ны байдлаар 260 мянган хүн ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлээд байсан юм. Энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл буюу сунгарсан хугацаанд хүсэлтээ гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс тооцож, Нийгмийн даатгалын сангаас шинээр тэтгэврийн эрх үүсч байгаа болон тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг тооцуулах юм байна.


















