Ажилтай иргэд ажлын 5 өдөрт эмнэлэгт үзүүлж амждаггүй
Эмнэлгийн ажил 8:20 минутаас эхэлдэг. Харин иргэд ажил дээрээ 9 цагт бэлэн байх ёстой. Ажил тарсны дараа эмнэлэгт үзүүлнэ гэвэл тарах цагаасаа дор хаяж 2-3 цагийн өмнө гарах шаардлагатай.
Мэдээллийн алба

Эмнэлгийн ажил 8:20 минутаас эхэлдэг. Харин иргэд ажил дээрээ 9 цагт бэлэн байх ёстой. Ажил тарсны дараа эмнэлэгт үзүүлнэ гэвэл тарах цагаасаа дор хаяж 2-3 цагийн өмнө гарах шаардлагатай. Тиймээс өнгөрөгч амралтын өдөр нарийн мэргэжлийн эмчид оношлуулж, шинжилгээ өгөх боломжийг “Ачтан” эмнэлгийнхэн олгосон юм.
Хүний гавьяат эмч Б.Төмөрбаатар үйл ажиллагааны үеэр “Ажилтай завгүй, дараа больё гэж хойшлуулсаар өвчнөө бүр хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг гаж тогтолцоо манайд байна. Үнэхээр ажилтай иргэдийнхээ цаг нарт тохируулаад ажилладаг эмнэлэг байвал хүндрэхээсээ өмнө өвчнөө илааршуулбал эдийн засгийн хувьд ч хэмнэлт гарна” гэлээ.


















