Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажилтай иргэн-орлоготой эрүүл өрх” өдөрлөг зохион байгуулав

Засгийн газрын 2019 оны 193-р тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7-р сарын 20 ны өдрийн А/295 тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахыг үүрэг болг

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажилтай иргэн-орлоготой эрүүл  өрх” өдөрлөг зохион байгуулав
“Ажилтай иргэн-орлоготой эрүүл өрх” өдөрлөг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын 2019 оны 193-р тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7-р сарын 20 ны өдрийн А/295 тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахыг үүрэг болгосон.

Энэ хүрээнд ГССҮТ-ийн ажилтны гэр бүл болон “Нэг цэгийн үйлчилгээ”-гээр үйлчлүүлсэн иргэдэд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх өдөрлөгийг “Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв”, “Тэнгэр худалдааны төв”, “Удирдлага хөгжлийн академи”, “Чандмань үүд” ХХК, “И-март худалдааны төв”, “Пицца хат” зэрэг байгууллагуудтай хамтарч зохион байгууллаа.

Үйл ажиллагааны үр дүн

Хөдөлмөр зуучлалаар 500 гаруй нээлттэй ажлын байр зарлаж 68 -н анкет бөглөсөн. Үүнээс ажилд зуучлагдсан нь 45, ажилд орсон-18 байна. Таван богд ХХК-д үйлчилгээний ажилтанаар -6, И-Март худалдааны төвд-4 , Итали зайрмаг ХХК-д 2, Чандмань үүд ХХК-д туслах ажилтнаар-2, Тэнгэр худалдааны төвд худалдааны зөвлөхөөр 2, Пицца хатд -2 тус тус ажилд орсон.
Эрүүл мэндийн үзлэг оношлогоо:

  • ГССҮТ-ийн Гэмтэл Согог Заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг хийсэн.

  • Гавал тархины гэмтлийн үзлэг,зөвлөгөө-15

  • Хүзүү нуруу нугасны гэмтлийн үзлэг,зөвлөгөө- 40

  • Нүдний эмчийн үзлэг,зөвлөгөө-14

  • Эрүү нүүрний эмчийн үзлэг,зөвлөгөө-8

  • Дотор, зүрх судасны эмчийн үзлэг,зөвлөгөө -4

  • ТНСМЗ-ийн эмчийн үзлэг, зөвлөгөө-6

  • Цээж хэвлийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө -11

  • Доод мөчдийн гэмтлийн эмчийн үзлэг, зөвлөгөө 42

  • ГСБМЗТ-ийн эмчийн үзлэг зөвлөгөө-18

Нийт 158 үйлчлүүлэгч эмчийн үзлэг, оношлогоонд хамрагдаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авсан

Хуваалцах