Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажилтай - орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн” өдөрлөг болно

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран "Ажилтай- орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн" өдөрлөгийг 12 сарын 06- ны өдөр зохион байгуулна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажилтай - орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн” өдөрлөг болно
“Ажилтай - орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн” өдөрлөг болно. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж хамтран "Ажилтай- орлоготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн" өдөрлөгийг 12 сарын 06- ны өдөр зохион байгуулна. Тус өдөрлөг “Ажилтай орлоготой Монгол хүн” хөтөлбөрийг ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлттэй уялдуулж, тэдний монгол улсынхаа хөгжил, дэвшилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, ажил хөдөлмөрт дурлуулах, нийгмийн ажилд идэвхитэй оролцуулах зорилготой юм.

Арга хэмжээний үеэр "ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа"-ны талаар хийсэн судалгааныхаа дүнг тайлагнаж, төр, ТББ, мэргэжлийн байгууллагуудын ХБИ-дэд хандах хандлага ойлголтыг нэг болгож, цаашдын хамтын ажиллагааг уялдуулах, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бэрхшээл, даван туулах арга зам" сэдвээр хэлэлцүүлэг явагдах бөгөөд өдөрлөгийг өндөр үр дүнтэй зохион байгуулахын тулд хөдөлмөрийн салбарт ажиллаж буй төрийн байгууллагын ажилтан мэргэжилтнүүд, мэргэжлийн холбоод, ХБИ, тэдгээрийн төлөөлөл болох ТББ-уудыг өргөнөөр оролцуулж, ХБИ-дэд хөдөлмөрийн харилцааны мэдлэг олгох, сэтгэл зүйн болон ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлгөгөө өгөх, ажилд зуучлах цогц үйлчилгээг хүргэн, ХБИ-ийн хийж бүтээсэн эд зүйлсээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж, яармаг худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өдөрлөг хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт нээлттэй болно.

Хуваалцах