Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажилтай-орлоготой залуу хүн” хөтөлбөрийг хорих ангиудад хэрэгжүүлнэ

Ийнхүү хоригдогсдыг нийгэмшүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн, арга замаа тодорхойлсон, санал бодлоо солилцож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд санал нэгдсэн хоёр талын уулзалт хэлэлцүүлэг амжилттай боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажилтай-орлоготой залуу хүн” хөтөлбөрийг хорих ангиудад хэрэгжүүлнэ
“Ажилтай-орлоготой залуу хүн” хөтөлбөрийг хорих ангиудад хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас харьяа хорих ангиудтай хамтран ажилладаг олон улсын болон төрийн бус байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хорих ял эдлэгсдийг нийгэмшүүлэх, нийгмийн амьдралд бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх, тэднийг мэргэжлийн сургалтад хамруулах, ёс зүйн болон зан үйлийн эерэг хандлага төлөвшүүлэх зэрэг ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэсэн уг уулзалт, хэлэлцүүлэгт 26 байгууллагын төлөөлөл, ШШГЕГ-ын харьяа хорих ангиудын сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд оролцлоо.

Нийслэлийн хөдөлмөрийн газраас хорих ангиас суллагдагсдыг ажлын байраар хангах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, эрх зүйн зохицуулалт, Монголын эрэгтэйчүүдийн холбооноос хорих ял эдэлж буй эрэгтэйчүүдийг давтан гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, сургалт нөлөөлийн ажлыг хамтран хэрэгжүүлэх, олон улсын аавуудын өдрийг угтан хорих ангиудын хэмжээнд уралдаан зарлах, Монголын залуучуудын хөдөлмөрийн төв биржээс “Ажилтай-орлоготой Залуу хүн” хөтөлбөрийг хорих ангиудад хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаа танилцуулсан юм.

Ийнхүү хоригдогсдыг нийгэмшүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн, арга замаа тодорхойлсон, санал бодлоо солилцож үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд санал нэгдсэн хоёр талын уулзалт хэлэлцүүлэг амжилттай боллоо.

Хуваалцах