Ажлын байрны дам тамхидалт өсөх хандлагатай байна
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд буюу өнөөдөр 14.00-17.0
Мэдээллийн алба

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран “Тамхины татварыг нэмэгдүүлэх замаар хэрэглээг бууруулах боломж” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд буюу өнөөдөр 14.00-17.00 цагт Төрийн ордны “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үер тамхины утаанд аюулгүй түвшин гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, тамхинаас гарч байгаа утаанд 4000 гаруй төрлийн химийн хорт бодис агуулагддаг гэдгийг судлаачид хэлж байна. Гэр болон ажлын байранд агаар бохирдуулагч гол хүчин зүйл нь тамхины утаа байдгийг онцлосон юм.
ДЭМБ-ын мэдээлснээр хүн амын 43 хувь нь гэртээ, 55 хувь нь ажлын байранд дам тамхидалтад өртдөг байна. Тамхины утаатай өрөөнд хүн нэг цаг болоход 15 ширхэг тамхи татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг. Тамхинаас гарах утаанд нийтдээ 250 гаруй хортой бодис 60 гаруй хавдар үүсгэдэг бодис агуулагддагийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх Цэцэгдарь хэллээ.


















