Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийлээ

“Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийлээ
Ажлын байрны нөхцлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийлээ. Зураг: МҮОНРТ

“Ажлын байрны нөхцлийг сайжруулахад тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлэгт МХЕГ, АШУҮИС, ХНХЯ, Хөдөлмөрийн нөхцөл хэмжилт шинжилгээний төвийн холбогдох албан тушаалтнууд, эрсдэлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын ажил олгогч, инженер, үйлдвэрийн эмч, эрүүл ахуйч нар оролцсон юм. Тэд ажлын байранд гардаг хүндрэл, хууль эрх зүйн орчныг хэрхэн боловсронгуй болгох талаар санал сэтгэгдэл солилцов.

Ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийг хэвийн, хэвийн бус, хортой, хүнд гэж ангилдаг байна. Хүнд болон хортой салбаруудад ажилладаг ажилчдын эрүүл мэнд нэн тэргүүний асуудал гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа.

Энэ үеэр АШУҮИС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх “Олон улсын практикаас үзвэл мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүний тоо харьцангуй цөөн. Хөдөлмөрийн нөхцөл сайн учраас энэ тоо бага байгаа юм биш. Харин мэргэжлээс шалтгаалах өвчлөл үйлдвэржилттэй холбоотойгоор тав, 10 жилийн дараагаас нэмэгдэх хандлагатай байна” гэлээ.

Одоогоор ажиллах хүчний ихэнх нь залуус байгаа бөгөөд 10-аас цөөн жил ажилласан байгаа учир ирээдүйд өвчлөл нэмэгдэж болзошгүй юм байна. Мөн манай улсад 500 гаруй аж ахуйн нэгж химийн бодис импортоор оруулж ирдэг аж. Дэлхийд нэг сая гаруй нэр төрлийн химийн бодис байдгаас 7000 орчим нь манай улсад өргөн хэрэглэгддэгийг ч хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байв.

НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Ган-Уул “Үйлдвэрийн бодисын хэрэглээнд хяналт тавих боломж байдаггүй. Бид технологи, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтанд заавар, зөвлөгөө өгч хяналт шалгалт тавьж ажилладаг. Одоогоор химийн бодистой хамааралтай осол гараагүй. Хамгийн гол нь хорыг хэрэглэх гэж байгаа бол аюулгүйн лавлах дээр бичигдсэн байдлаар тунг нь тааруулж, зөв хэрэглэх нь чухал” гэв.

Хууль, эрх зүйн орчин нь жил ирэх тусам сайжирч байгааг ч тэд мөн хэлж байсан юм.

Г.Баттүшиг

Хуваалцах