Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн “Сайн засаглал” хөтөлбөрийн хүрээнд Хяналтын зөвлөлийн дэргэдэх “Дотоод аудит” албанд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа
Ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз (МҮОНРТ)-ийн “Сайн засаглал” хөтөлбөрийн хүрээнд Хяналтын зөвлөлийн дэргэдэх “Дотоод аудит” албанд

  1. Нягтлан бодогч аудитор

  2. Байгууллагын санхүүгийн шинжээч, эдийн засагчийн ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

Идэвхи санаачлагатай, шударга, хариуцлагатай, сайн засаглалын зарчмыг ойлгодог, баримталдаг, ажилсаг, мэргэжлийн хүмүүсийг хайж байна. Найрсаг хамт олон, өрсөлдөхүйц цалин урамшуулал таныг хүлээж байгаа гэдгийг танд хэлье. Сонирхсон хүмүүс холбогдох материалаа 2016 оны есдүгээр сарын 15-ны 17:30 минутаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 11-364719 утсаар авах боломжтой.

1.Ажлын байранд тавигдах шаардлага: (Нягтлан бодогч, аудитор)

  • Боловсрол: Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Мэргэжил: Санхүү, Нягтлан бодох бүртгэл, дотоод аудит

  • Туршлага:Санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод аудитын чиглэлээр 5 аас доошгүй жил ажилласан туршлагатай байх

  • Сонгон шалгаруулалтад давуу тал болно. Үүнд: Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч байх; Томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж байсан туршлага болон хүчтэй CV-тэй байх, Аудитороор ажиллаж байсан туршлагатай байх; Гадаад хэлний /дунд, түүнээс дээш түвшний/ мэдлэгтэй байх, магистр болон түүнээс дээш судалгааны зэрэгтэй байх

  • Ур чадвар: Харилцааны өндөр соёлтой, ажил хэрэгч, шударга, хувийн зохион байгуулалт сайтай, ажил, асуудалд хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, мэргэжлийн дүн шинжилгээ болон ажлын тайлан бичгээр боловсруулах өндөр ур чадвар, санхүүгийн шинжилгээний орчин үеийн аргыг эзэмшсэн байх, интернет орчинд чөлөөтэй ажилладаг байх

2.Ажлын байранд тавигдах шаардлага: (Байгууллагын санхүүгийн шинжээч, эдийн засагч)

  • Боловсрол:Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх

  • Мэргэжил: Санхүүч, Байгууллагын эдийн засагч, аудитор

  • Туршлага: Санхүү, байгууллагын эдийн засгийн чиглэлээр олон жил амжилттай ажилласан туршлагатай байх

  • Сонгон шалгаруулалтад давуу тал болно. Үүнд: Санхүүгийн чиглэлээр томоохон байгууллагуудад амжилттай ажиллаж байсан туршлага болон хүчтэй CV-тэй байх, Аудитороор ажиллаж байсан туршлагатай байх; Гадаад хэлний /дунд, түүнээс дээш түвшний/ мэдлэгтэй байх, магистр болон түүнээс дээш судалгааны зэрэгтэй байх

  • Ур чадвар: Харилцааны өндөр соёлтой, ажил хэрэгч, шударга, хувийн зохион байгуулалт сайтай, ажил, асуудалд хариуцлагатай ханддаг, цаг ашиглалт сайн, мэргэжлийн дүн шинжилгээ болон ажлын тайлан бичгээр боловсруулах өндөр ур чадвар, санхүүгийн шинжилгээний орчин үеийн аргууд, техник технологи эзэмшсэн байх, интернет орчинд чөлөөтэй ажилладаг байх, шинийг санаачлагч эрэлхийлэгч байх.

Бүрдүүлэх материал

  1. СV буюу хувийн анкет /Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх ямар ч хэлбэрээр байж болно,

  2. Дипломын хуулбар, бусад өөрийгөө илэрхийлэх, нотлох бичиг баримтыг хавсаргаж болно

  3. Цээж зураг /Сүүлийн 6 сарын дотор авахуулсан/

Хуваалцах