Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ажлын байрны сургалт явагдана

Ажлын байрыг хадгалахын тулд ажилгүйдэлд өртөж болзошгүй хэсгийг шинээр сургалтанд хамруулна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын байрны сургалт явагдана
Ажлын байрны сургалт явагдана. Зураг: МҮОНРТ

Ажлын байрыг хадгалахын тулд ажилгүйдэлд өртөж болзошгүй хэсгийг шинээр сургалтанд хамруулна.

Эдийн засгийн хүндэрэлтэй холбоотойгоор аж ахуйн нэгж төрийн байгууллагууд ажилчдаа цомхотгох, халж цөөлөх талаар хурцаар ярьж эхэлсэн.

Энэ байдлаас сэргийлж ажлын байрыг хадгалахын тулд ажилчдын ур чадварыг сайжруулах, шинэ мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөрийг салбарын яам хэрэгжүүлэхээр болж, үүнд 4 тэрбум 610 сая төгрөг зарцуулах тооцоо гаргасан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн хүрээнд ажил олдохгүй байгаа болон ажилгүйдэлд өртөж болзошгүй хэсгийг хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээг ажилд зуучлах үйл ажиллагаатай уялдуулан явуулна гэж Хөдөлмөрийн яамны газрын дарга Ц.Амартөгс ярилаа.

Хуваалцах