Ажлын бус цагаар олон нийтэд хандсан мэдээлэл, мэдэгдэл гаргахгүй байхыг уриаллаа
Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд төр засгийн удирдлагуудад хандан ажлын бус цагаар олон нийтэд хандсан мэдээлэл, мэдэгдэл гаргахгүй байхыг уриалсан байна.
Мэдээллийн алба

Сэтгэл судлаач Ц.Дэлгэрмэнд төр засгийн удирдлагуудад хандан ажлын бус цагаар олон нийтэд хандсан мэдээлэл, мэдэгдэл гаргахгүй байхыг уриалсан байна. Тэрбээр "Хүний нойр бол сэтгэцийн эрүүл мэндийн тайван байдлыг хангах хамгийн чухал үйл явц. Нойрны чанар алдагдах, нойргүйдэх өвчлөл нь өдөр тутмын стресс бухимдлыг нэмэгдүүлэн, ажлын бүтээмж, амьдралын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлдөг. Иймээс зөвхөн ажлын цагаар олон нийтэд хандсан мэдээ мэдээллээ хүргэх"-ийг зөвлөжээ.
Түүнчлэн олон нийтэд мэдээлэл түгээж буй албан байгууллагуудыг мөн ажлын бус цагаар мэдээ мэдээлэл түгээхгүй байж, олон нийтийн сэтгэцийн эрүүл мэндийн тайван байдлыг ханган ажиллахыг уриалжээ.


















