Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын бүтээмжийг сайжруулах сургалт боллоо

Монголын бүтээмжийн төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамтын ажиллагааны хүрээнд нийт ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, эмх цэгцийг сайжруулах сургалт боллоо.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын бүтээмжийг сайжруулах сургалт боллоо
Ажлын бүтээмжийг сайжруулах сургалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монголын бүтээмжийн төв, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамтын ажиллагааны хүрээнд нийт ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, эмх цэгцийг сайжруулах сургалт боллоо.

Энэ удаагийн сургалтад МҮОНРТ-ийн ахлах редакторууд буюу дунд шатны менежерүүд хамрагдсан юм. Сургалтаар ахлах редакторуудад 5С гэж юу вэ, үүнийг дагаж мөрдсөнөөр ямар ач тустай талаарх мэдээллийг өгсөн юм.

Товчхондоо 5С арга нь алхам алхмаар үйл ажиллагаандаа дэг журмыг тогтоох ба бүтээмж нэмэгдүүлэх болон чанарыг сайжруулахдаа хүн бүрийн идэвх санаачилгад тулгуурлан ажлын орчин нөхцөлийг байнга тасралтгүй сайжруулах арга юм байна. 5С нь хүн бүр ажлын байрандаа эрүүл тав тухтай, бүтээлч ажиллаж амьдрахын эхлэл болдог.

Хуваалцах