Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажлын дэд хэсэг хуралдлаа

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын дэд хэсэг хуралдлаа
Ажлын дэд хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.

Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Дэд ажлын хэсгийн тав дахь удаагийн хурал цахимаар 2021.04.30-нд цахимаар боллоо.

Дэд ажлын хэсгийн хурлаар Ажлын хэсэгт танилцуулах Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцэв.

Хуваалцах