Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болно

Монголын залуучуудын холбооноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран “Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр Сүхбаатарын та

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр  Сүхбаатарын талбайд болно
“Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. Зураг: МҮОНРТ

Монголын залуучуудын холбооноос санаачилан Хөдөлмөрийн яам, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран Сумын залуус”, “Ажлын гараа”, “Цагийн ажил” гэсэн гурван төслийг хэрэгжүүлж байгаа “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн “Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр Сүхбаатарын талбайд болно.

“Төслийн нээлтэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БХБ-ын сайд Ц.Баярсайхан, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн захирал Б.Эрдэнэбат нар оролцоно.

Уг төсөлд “Гавшгай 15 залуу” нэг баг болж ажиллах бөгөөд нийт 28 баг гарах юм байна. Эдгээр 28 багуудаас 21 баг нь 21 аймагт жишиг өвөлжөө барих, харин долоон баг нь хадлан хадах, ургац хураах, авто зам, төмөр зам, барилга байгууламж зэрэг бүтээн байгуулалтанд оролцож, оюутнууд зуны амралтаараа үр бүтээлтэй өнгөрүүлэх нь ээ.

Хуваалцах