Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж, “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна
Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Дархан Уул аймагт ажиллаж, “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалт зохион байгуулах” сургалтыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МХЕГ-ын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах