Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна
Гамшгийн эрсдлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн онцлогт тохируулан гамшгийн эрсдлийн тойм судалгаа хийх зорилгоор ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн орон нутагт ажиллаж байна.
Мэдээллийн алба

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Дорноговь аймагт ажиллан, аймгийн мэргэжлийн анги, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд гамшгийн эрсдлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаар сургалт зохион байгууллаа.
Мөн сургалтын хүрээнд тус аймгийн хэмжээнд тохиолддог болон тохиолдож болзошгүй гамшиг, ослын эрсдлийн тойм судалгааг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.