Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна
Ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын 70, 104 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангах хүрээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Шуурхай штабын зохион байгуулалт, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, халдварын үеийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэл өглөө.

Мөн шуурхай штаб, тохиолдлын удирдлагын тогтолцооны багийг чадавхжуулах сургалт, дадлага зохион байгуулж, сумын түвшинд коронавируст халдварын хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ, ЭМС-ын халдварт өвчний асуудал хариуцсан зөвлөх А.Амбасэлмаа, МХЕГ-ын Эрүүл мэндийн газрын дарга С.Сүнчин, хэлтсийн дарга Л.Гэрэлмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн Б.Дуламрагчаа нар ажиллаж байна гэж УОК-ын Нэгдсэн Шуурхай штабаас мэдээллээ.

Хуваалцах