Ажлын хэсэг галт зэвсэг, сум хэрэгсэлтэй танилцлаа
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж буй.
Мэдээллийн алба

Тус ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийнхэн өчигдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Техникийн спортын төвийн үйл ажиллагаа болон Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй галт зэвсэг, сум хэрэгсэлтэй танилцлаа.