Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна
Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын 89 дүгээр тушаалаар коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой “Ковид-19”-ын цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээний багийг бэлтгэх сургалт”-ыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байгаа юм.

Ажлын хэсэгт ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ, АШУҮИС болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд багтаж, сургалтыг онол, дадлага хослуулж танхимаар болон цахимаар явуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах