Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг хуралдлаа

“Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсэг байгуулагдсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг хуралдлаа
Ажлын хэсэг хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар захирамжаар “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн батлуулах ажлын хэсэг байгуулагдсан. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд дээр ажиллаж, цэргийн цол олгох асуудал ямар түвшинд байгаад үнэлэлт, дүгнэлт өгч ажиллажээ. Өчигдөр ажлын хэсгийн 3 дахь хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

-Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдад цэргийн цол олгосон байдалд мониторинг хийх ажлын хэсгийн дүгнэлт,

-“Цэргийн цол олгох журам”-д өөрчлөлт оруулах бодлого, чиглэлийг боловсруулж, суурь танилцуулга бэлтгэх ажлын дэд хэсгийн танилцуулга,

-“Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм”-ийн хэрэгжилтийн хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах ажлын дэд хэсгийн танилцуулга сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, хэд хэдэн асуудал дээр санал нэгдэж, дараагийн хуралдаан хүртэл хариуцсан ажлуудаа бүрэн гүйцэтгэлтэй оруулж ирэхийг ажлын хэсгийг ахалж буй Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр үүрэг болголоо.

Тэрбээр энэхүү ажлын хэсгийг ахалж буй миний хувьд нийгмийг талцуулж, салбар хоорондын зөрчил үүсгэхгүй байх зарчим баримталж буй гэдгийг хуралдааны үеэр онцоллоо. Учир нь “Цэргийн цол олгох журам”, “Дээд офицерийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэл”-ийг шинэчлэн баталсанаар холбогдох хуулиуд болон даган гарсан дүрэм журамд өөрчлөлт орох юм.

Батлан хамгаалах яам

Хуваалцах