Ажлын хэсэг Завхан аймагт сургалт зохион байгуулж байна
Монгол Улсын Шадар сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан Завхан аймагт “Коронавируст халдвар (Ковид-19) явцын үнэлгээ хийх, орон нутгийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны чадавхыг сайжруулах" ажлын байран дахь сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Ажлын хэсгийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулан МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица, Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.