Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсгээс долоон хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгээс долоон хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо
Ажлын хэсгээс долоон хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, мөн хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс 100 гаруй эрүүгийн хэргийг хянаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тус ажлын хэсгээс 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 7 хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Түүнчлэн хэрэг бүртгэлтийн явцад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон 4 хэргийн холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авчээ.

Эдгээр хэргийн дотор Улсын их дэлгүүрт гал гарч, 125 иргэн, хуулийн этгээдэд 24 тэрбум 23 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэрэг, хуулийн байгууллагын албан тушаалтны үйлдсэн авлига, хээл хахуулийн хэргүүд багтсан байна.

Мөн дээрх хэргүүдтэй холбоотой 27 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 20 хүнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Ажлын хэсгээс холбогдох хэргүүдийг хянах ажиллагаа үргэлжилж байна гэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Хуваалцах