Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсгийн ахлагч нарыг томилов

Монгол Улс, БНХАУ-ын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгийн ахлагч нарыг томилов
Ажлын хэсгийн ахлагч нарыг томилов. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад Эрээн боомтын ачаа хүлээн авах, хил нэвтрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүй байгаагаас шалтгаалан дамжин өнгөрөх болон экспортын ачаа Монгол Улсад олон хоногоор саатаж байгааг цэгцлэх хэрэгтэйг онцоллоо.

Түүнчлэн хоёр улсын хооронд хийгдэж буй автотээврийн үйлчилгээг хэрхэн сайжруулах тал дээр санал солилцов. Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Эрээн боомтын чиглэлд автотээврийн үйл ажиллагаа эрхлэгчдийн асуудлыг онцгой анхааралдаа авахыг хүссэний дагуу Ли Шаопэн сайд энэхүү асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Б.Энх-Амгалан сайд мөн Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг тусгай авто замаар, техникийн шаардлага стандартад нийцсэн авто машинаар, чингэлгээр тээвэрлэх шаардлагатай байгааг, цаашлаад дээрх чиглэлийн тээвэрлэлтэд цахим бүртгэлийн системийг нэвтрүүлэх зайлшгүй хэрэгцээ байгааг онцлов.

Шинээр Ханги-Мандал төмөр замын боомтыг байгуулах талаар санал солилцож, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дээр дурдсан төмөр замын салбарт тулгамдсан асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцож, ажлын хэсгийн ахлагч нарыг томилов.

Цаашид хоёр орны зам, тээврийн яам хооронд хамтын ажиллагааны механизмтай болох шийдэлд хүрч, яамдын газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсгийг мөн байгууллаа.

Хуваалцах