Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна

Баянхонгор аймагт ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Говийн чоно-2022” хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна
Ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймагт ирэх есдүгээр сард зохион байгуулагдах “Говийн чоно-2022” хамтарсан дадлага сургуулийн ажлын хэсгийн анхны төлөвлөлтийн уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тус дадлага сургуулийн үеэр “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангинаас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа” зэрэг нийт 10 орчим төрлийн танхимын болон хээрийн дадлга сургууль зохион байгуулагдана.

Үүнтэй холбогдуулан танхимын болон дадлага сургууль хийх танхим, байршил тэдгээрийн онцлог, нөхцөл байдалтай танилцлаа.

Ажлын хэсгийн хамтарсан уулзалт дадлага сургууль зохион байгуулахад шаардагдах санхүүгийн төлөвлөлтийн уулзалтаар үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах