Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажлын хэсгийнхэн мах боловсруулах, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор “Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгийнхэн мах боловсруулах, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Ажлын хэсгийнхэн мах боловсруулах, үйлдвэрлэл эрхлэгч ААН-үүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот тогтоолоор “Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан.

Уг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Ганболд, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд Улаанбаатар хот орчимд мал төхөөрөх, мах боловсруулах, махны үйлдвэрлэл эрхэлдэг “Ихэр шарангад” ХХК, “Цан сэн тиан ий” ХХК, “Сайла фүүд Монголиа” ХХК, “Дун юань ХАА” ХХК, “Мах импекс” ХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсож, санал солилцлоо.

Хуваалцах