Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ажлын хэсгүүд байгууллаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд ажлын хэсгүүд байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсгүүд байгууллаа
Ажлын хэсгүүд байгууллаа. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд ажлын хэсгүүд байгуулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахлан ажиллах боллоо.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар ажиллахаар шийдвэрлэсэн.

Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах