Ажлын цагийн шинэ хуваарийг энэ сарын 16-наас мөрдөнө
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал,
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны “Эрх шилжүүлэх тухай” 393 дугаар тогтоолоор “Нийслэлийн автозамын ачааллыг зохицуулах зорилгоор замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, түгжрэл ихээр үүсч байгаа зам, цаг хугацаа зэргийг харгалзан төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрхийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Засгийн газрын энэ шийдвэрийг үндэслэн өөрчлөлт хийснээ нийслэлийн удирдлагууд өчигдөр үдээс хойш болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын тус захирамжинд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл 07.40 цагт эхэлнэ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг, болон харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн ажил эхлэх цагийг 08.30 болгохоор тус тус шийдвэрлэжээ. Энэ хуваарийг 2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс мөрдөнө.


















