Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын уулзалт зохион байгууллаа
Ажлын уулзалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Уулзалтын үеэр бригадын генерал С.Дашзэвэг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг олон улсын цэргийн наадамд оролцож буй Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид болон “Аравт” морин цэргийн уралдаан, “Цэргийн ралли” тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын талаар танилцуулж, харилцан ярилцсан ажээ.

Мөн ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотноо байрлах ОХУ-ын Eрөнхийлөгчийн нэрэмжит Кадeтын сургуулийн захирал Мижит-Доржу Уранкыс Сeргeeвнаг хүлээн авч уулзжээ. Энэхүү уулзалтын эхэнд түүнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилсан байна. Энэ үеэр 2021-2022 оны сургуулийн жилд ҮБХИС-ийн “Тэмүүжин өрлөг” сургуульд сонсогч, сурагчдыг хүлээн авч суралцуулах чиглэлээр ярилцсан ба уг сургуулийн материаллаг бааз болон сурах орчныг судлах туршуулын бүлгийг хүлээн авахад Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн удирдлага бэлэн байгааг мэдэгдсэн байна.

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Хуваалцах