Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана
Академич Д.Батсүрэнг 100 сая төгрөгөөр шагнана. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болж байна. Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлжээ.

Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргах юм. Нэмж мэдээлэхэд, өмнөх жилүүдэд академич С.Төмөрбат, академич Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртэж байжээ.

Хуваалцах