Ах дүү нар медалийн болзол хангалаа
Эмэгтэй -57 кг-д хүч үзэж буй Т.Болортуул мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн -52 кг-ын тамирчин Х.Энхмандах хүрэл медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадаг ялсан бол түүний ах -56 кг-ын тамирчин Х.Энх-Амар Замби Улсын тамирчин Эверисто М
Мэдээллийн алба

Москва хотноо болж буй Армийн боксын ДАШТ-д “Алдар” спорт хорооны тамирчид амжилт дүүрэн оролцож байна. Орон нутгийн цагаар өчигдөр тэмцээний тав дахь өдрийн тулаанууд боллоо.
Эмэгтэй -57 кг-д хүч үзэж буй Т.Болортуул мөнгөн медалийн төлөө Беларусийн Галина Бруевичтай тулалдаж, ялалт байгуулсан юм. Эрэгтэйчүүдийн -52 кг-ын тамирчин Х.Энхмандах хүрэл медалийн төлөө Азербайжаны Масуд Юсифзадаг ялсан бол түүний ах -56 кг-ын тамирчин Х.Энх-Амар Замби Улсын тамирчин Эверисто Муленког ялж, хүрэл медалийн болзол хангажээ.
Дашрамд дурдахад, Т.Болортуул нь Х.Энх-Амарын эхнэр юм. Ийнхүү нэг гэр бүлийн гурван тамирчин медалийн болзол хангалаа. Т.Болортуул есдүгээр сарын 26-нд аваргын төлөө тулалдах бол Х.Энх-Амар, Х.Энхмандах нар өнөөдөр мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.


















