Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АХБ Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав

Азийн хөгжлийн банк 2023 оны Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс буурах төлөвтэй байна гэж мэдэгдсэнийг эн-эйч-кэй уламжилсан байна. Ингэснээр АХБ он гарсаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гурав дахь удаагаа бууруулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АХБ Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав
АХБ Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулав. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банк 2023 оны Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт өмнөх төсөөллөөс буурах төлөвтэй байна гэж мэдэгдсэнийгэн-эйч-кэй уламжилсан байна. Ингэснээр АХБ он гарсаар тус бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг гурав дахь удаагаа бууруулжээ.

Азийн хөгжлийн банк ирэх онд Азийн хөгжиж буй 46 орныг хамардаг бүс нутгийн 2023 оны өсөлтийн төсөөллийг 9-р сард төсөөлөл болох 4.9-өөс 4.6 хувьд хүргэн бууруулсан байна. Тус банк Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 0.2 нэгжээр бууруулж, 4.3 хувь болгожээ. Коронавирусний тархалт болон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн асуудлын улмаас Хятадын эдийн засаг удаан сэргэж байгааг дурджээ. Бүс нутагтаа Хятадын дараах хоёр дахь том эдийн засагт тооцогддог Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 7.2 хувьд хэвээр үлдээсэн байна. АХБ-ны тооцоолсноор, Хонконгийн эдийн засгийн өсөлт 2.9 хувь, Өмнөд Солонгост 1.5 хувь байна. Энэ хоёр үзүүлэлт өнгөрсөн 9-р сарынхаас 0.8 пунктээр буурсан байна. Түүнчлэн, шинэ тайланд Малайзын эдийн засгийн өсөлтийн төлөвийг гадаад нөхцөл байдал таагүй байсан тул 4.7 хувиас 4.3 хувиар бууруулж, Вьетнамын хувьд инфляцын дарамтаас үүдэн 6.7 хувиас 6.3 хувиар бууруулсан байна.

Хуваалцах