АХБХ футзалын LEVEL 1,2 зэрэглэлтэй дасгалжуулагч нар мэдлэгээ сэргээлээ
Хоёр үе шаттай явагдах сургалтын эхний хэсэгт АХБХ-ны Футзалын “1” болон “2” зэрэглэлтэй 18 дасгалжуулагч оролцлоо.
Мэдээллийн алба

Дасгалжуулагчийн зэрэглэлийн лицензийн системийн дагуу АХБХ-ны Футзалын “1” зэрэглэлтэй дасгалжуулагч 10 цаг, АХБХ-ны Футзалын “2” зэрэглэлтэй дасгалжуулагч 15 цагийн мэдлэг сэргээх сургалтуудад оролцож, дасгалжуулагчийн лицензээ сунгах ёстой байдаг.
Хоёр үе шаттай явагдах сургалтын эхний хэсэгт АХБХ-ны Футзалын “1” болон “2” зэрэглэлтэй 18 дасгалжуулагч оролцлоо.
Сургалтын хоёр дахь хэсэг өнөөдөр явагдах бөгөөд энэ удаагийн сургалтад бүрэн хамрагдсан дасгалжуулагч нар 10 цагийг цуглуулах аж.


















