АХБХ-ны "А" зэрэглэлтэй Монгол дасгалжуулагчдын тоо дөрвөөр нэмэгдлээ
МХБХ-ны сургалтын танхимд гурван оролцогч биеэр ирж өгсөн бол нэг оролцогч дотоодын коронавирусний хөл хорионы улмаас өөрийн байгаа бүс нутгаас онлайн хэлбэрээр өглөө.
Мэдээллийн алба

АХБХ-ноос 2017-2018 онд Монгол Улсад зохион байгуулсан “А” зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтаас Pro Pass дүн авсан Ц.Энхжаргал, П.Алтантулга, Д.Нанжид, А.Эрдэнэбаяр нарын дөрвөн дасгалжуулагчийн давтан шалгалт боллоо.
Тус сургалтыг АХБХ-ны сургагч багш, Иран Улсын мэргэжилтэн удирдан явуулсан Мортеза Мохасес, МХБХ-ны техникийн хэлтэстэй хамтран өнгөрсөн тавдугаар сарын 24-25-нд зохион байгууллаа.
Оролцогчид дахин шалгалтын хүрээнд хоёр удаагийн бичгийн шалгалт, нэг удаагийн аман шалгалтуудыг өгсөн.
Тавдугаар сарын 24-нд "Methodology of Coaching" сэдвээр бичгийн шалгалт авсан бол 25-нд "Science of Football" сэдвээр бичгийн болон багшийн зүгээс аман шалгалтуудыг авсан юм.
Харин 26-нд шалгалтын материалыг шалгагч багш Мортезад МХБХ-ны ДБХА мэргэжилтэн Э.Ганзориг зүүмээр уулзалт хийж, орчуулж өгч хянахад нь туслав.
МХБХ-ны сургалтын танхимд гурван оролцогч биеэр ирж өгсөн бол нэг оролцогч дотоодын коронавирусний хөл хорионы улмаас өөрийн байгаа бүс нутгаас онлайн хэлбэрээр өглөө.
Шалгалтыг сургагч багш Мортеза Мохасес zoom application-ээр холбогдож МХБХ-ны Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг холболт, орчуулга, шалгалтын орчинг зохион байгуулагчаар хамтран ажиллалаа.
МХБХ нь АХБХ-ны “А” конвенцод хараахан нэгдээгүй байгаа тул шинээр сургалт явуулах боломжгүй байгаа энэ үед Монголын “А” зэрэглэлтэй дасгалжуулагчийн тоо дөрвөөр нэмэгдэж нийт АХБХ-ны “А” зэрэглэлийн хүчин төгөлдөр лицензтэй дасгалжуулагч 22 боллоо.


















