Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АХБХ-ны Анагаах ухааны бага хурал Катарт болно

Уг хурлын өмнөх өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-нд Спортын физик эмчилгээний сургалт, 9-нд өвдөг, шагай, мөрний гэмтлийн цогц сургалт явагдах аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АХБХ-ны Анагаах ухааны бага хурал Катарт болно
АХБХ-ны Анагаах ухааны бага хурал Катарт болно. Зураг: МҮОНРТ

Катар Улсын нийслэл Доха хотод ирэх 2022 оны гуравдугаар сарын 8-10-нд Катарын хөлбөмбөгийн холбоо болон дэлхийн спорт гэмтлийн томоохон “Аспетар” эмнэлэг хамтран АХБХ-ны долоо дахь удаагийн Анагаах ухааны бага хурлыг зохион байгуулах гэж байна.

Уг хурлын өмнөх өдрүүдэд буюу гуравдугаар сарын 7-нд Спортын физик эмчилгээний сургалт, 9-нд өвдөг, шагай, мөрний гэмтлийн цогц сургалт явагдах аж.

Мөн АХБХ-ноос симпозиумд эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэх, илтгэл тавих нь ээ. Одоогоор FIFA, UEFA, CONMEBOL, CAF болон “Аспетар” зэрэг байгууллагаас, нийт 40 гаруй илтгэгч, мэргэжилтэн оролцохоор бүртгэгдсэн гэнэ.

Хуваалцах