АХБХ-ны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчдыг дотооддоо бэлдэж байна
Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат энэ сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат ирэх сард явагдаж дуусах юм байна.
Мэдээллийн алба

Хөлбөмбөгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйлүүдийн нэг бол чадварлаг дасгалжуулагч. Монголын хөлбөмбөгийн холбооны зүгээс дасгалжуулагчдынхаа боловсрол, мэдлэг чадварт үргэлж анхаарал хандуулж, сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаад Азийн хөлбөмбөгийн холбооны “В зэрэглэл”-ийн дасгалжуулагчийн сургалтыг анх удаа дотооддоо зохион байгуулж байна.
Сургалтад 17 оролцогч, хоёр ажиглагч хамрагдаж байгаа бөгөөд АХБХ-ны “А” зэрэглэлийн дасгалжуулагчид болох Э.Ганзориг, Б.Гарьдмагнай нар удирдан зохион байгуулж байгаа юм. АХБХ-ноос Япон улсын мэргэжилтэн Ясухиро Кимура цахим хэлбэрээр сургалтын явцыг хянаж байгаа аж.
Энэхүү сургалт нь гурван үе шаттай ба эхний шат энэ сарын 25-нд дуусна. Харин хоёр, гуравдугаар шат ирэх сард явагдаж дуусах юм байна.
Сонирхуулахад, АХБХ-ны сургагч багшийн зэрэглэлээ ахиулахаар суралцаж байгаа дасгалжуулагч нартай МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, техникийн захирал Б.Буман-Учрал нар уулзаж амжилт хүслээ.


















