"Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ" зайн сургалт зохион байгуулагдаж байна
"Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ" зайн сургалт зохион байгуулагдаж байна
Мэдээллийн алба

"Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2022 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний хүрээнд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтийн санаачилгаар Канад Улсын Засгийн газрын Мерит төсөлтэй хамтран боловсруулсан "Ахисан түвшний жендэрийн дүн шинжилгээ" сэдэвт зайн сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлах болон түүнээс дээш албан тушаалтай алба хаагчид хамрагдаж байна.
Алба хаагчид дээрх сургалтад хамрагдсанаар хүйс ба жендэрийн ялгаа, жендэрийн талаарх үзэл баримтлал, хандлага, төрийн бодлого, үйл ажиллагаа, төлөвлөлт, хэрэгжилт, хяналт - шинжилгээ, үнэлгээнд жендэрийн дүн шинжилгээ хийх чадвар нэмэгдэх ач холбогдолтой юм.
Энэхүү сургалт нь цахимаар 14 хоног үргэлжилнэ.


















