Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлагч А.Сэнгэдорж шилдэг аврагчаар шалгарав

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан “Шилдэг аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлагч А.Сэнгэдорж шилдэг аврагчаар шалгарав
Ахлагч А.Сэнгэдорж шилдэг аврагчаар шалгарав. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Монгол Улсад Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 98 жилийн ой, шинэ Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан “Шилдэг аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.

Бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх зорилготой тус тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 22,54,55 дугаар анги, Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид оролцсон юм.

“Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор зохион байгуулагдсан тус тэмцээний нийлбэр дүнгээр гутгаар байрыг Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч дэд ахлагч М.Гансүрэн, дэд байрыг Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч М.Түмэнжаргал, тэргүүн байрыг Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлагч А.Сэнгэдорж эзэлж, шилдэг аврагчаар шалгарлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах