Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгуулав

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдад хувь хүний хөгжил, сэтгэл судлалын талаар мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгуулав
“Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдад хувь хүний хөгжил, сэтгэл судлалын талаар мэдлэг олгох, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ахлагч бүрэлдэхүүний зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, гэр бүлийн харилцааг дэмжих, мэргэжлийн ур чадвар, туршлагыг сайжруулах сургалтуудыг хийлээ.

Мөн шинээр албанд томилогдон ажиллаж байгаа алба хаагчид цэргийн тангаргаа өргөж, ажилдаа идэвх санаачлага, хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдийг байгууллагын зүгээс шагнаж урамшуулсан юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах