“Ахлагчийн нэг өдөр” өдөрлөг боллоо
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс энэ сарын 22-ны өдөр “Ахлагчийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж явууллаа.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс энэ сарын 22-ны өдөр “Ахлагчийн нэг өдөр” өдөрлөгийг зохион байгуулж явууллаа. Өдөрлөгийн эхэнд ангийн ахлагч, тэргүүн ахлагч Б.Осор “Ахлагчийн алба, хувь хүний төлөвшил” сэдвээр лекц уншиж, ахлагчийн бүрэлдэхүүний гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар ярилаа.
Ахлагчийн бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний гол цөм бөгөөд бид өөрийгөө болон баг хамт олноо хөгжүүлэх, мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэлтээ чамбайруулахад идэвх, санаачилгатай байх ёстой гэж онцлов. Үүний дараа Мотобуудлагын батальоны даргалах албан тушаалын ахлагч нар “Ахлагчийн ёс зүй, сахилга хариуцлага, цэргийн мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлэх нь” гэсэн сэдвийн хүрээнд яриа өрнүүлж, туршлага солилцлоо. Тус өдөрлөгийн төгсгөлд “Цэргийн нийтлэг дүрмүүд"-ийн хүрээнд "АХА" асуулт, хариултын тэмцээнийг явуулав гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.


















