Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахлах ахлагч Э.Даваажамц 350 км замыг туулаад байна

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Э.Даваажамц 350 км замыг туулаад байна
Ахлах ахлагч Э.Даваажамц 350 км замыг туулаад байна. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр зургаадугаар сарын 2-ны өдөр гараанаас гарсан.

Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан тэрбээр урд шөнө Говь-Алтай аймгийн Дарви суманд хоноглосон бөгөөд 350 орчим километр замыг туулсан амжилттайгаар 9 дэх өдрийн гүйлтээ эхлээд байна.

Хуваалцах