Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр 1000 дахь км замаа туулна

Ахлах ахлагч Э.Даваажамц энэ сарын 2-ны өдөр Ховд аймгаас гарсан бол өдгөө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд гүйж явна. Тэрбээр Ховд аймгаас Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэл 2100 гаруй км замыг туулах юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр 1000 дахь км замаа туулна
Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр 1000 дахь км замаа туулна. Зураг: МҮОНРТ

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 24 дэх өдрөө гүйж байна.

Тэрбээр өнөөдөр үдээс хойш гэхэд 1000 дахь км замаа туулах бөгөөд эр зоригт журмын нөхрөө Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Ахлах ахлагч Э.Даваажамц энэ сарын 2-ны өдөр Ховд аймгаас гарсан бол өдгөө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд гүйж явна. Тэрбээр Ховд аймгаас Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэл 2100 гаруй км замыг туулах юм.

Мөрдэс, зорилго, үйлс нэгт нөхрөө дэмжих уриалгыг Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэг хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдад ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгаас дэвшүүлж байна.

Хуваалцах