Ахлах ахлагч Г.Наранхүү Итали улсад тусгай олимпын бамбар буухиалах ёслолд оролцож байна
Итали Улсын Турин хотод тусгай олимпын өвлийн наадам 2025 оны гуравдугаар сарын 08-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
Мэдээллийн алба

Итали Улсын Турин хотод тусгай олимпын өвлийн наадам 2025 оны гуравдугаар сарын 08-15-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тусгай олимпын наадмын нээлтийн өмнө дэлхийн 190 улсыг эгнээндээ нэгтгэсэн тусгай олимпын хорооны гишүүн орнуудын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас сонгогдсон төлөөлөл олимпын бамбарыг Итали Улсын Турин, Маллан, Венец зэрэг 10 гаруй хотоор буухиалан залан гүйж байна.
Зүүн Азийн бүсийг төлөөлж сонгогдсон Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн туслах мэргэжилтэн, арга зүйч ахлах ахлагч Гантөмөрийн Наранхүү бусад орны төлөөлөлтэй хамтран Турин хотноо 4 дэх өдрөө бамбар буухиалахан гүйж байна. Наадмын нээлт энэ сарын 8-ны өдөр зохион байгуулагдах ажээ.
Энэхүү наадамд Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл анх удаа оролцож байгаа бол Монголын Тусгай олимпын хорооноос 6 төрөлд 24 тамирчин өрсөлдөнө.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


















