Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 45 дахь өдрөө нийт 1011 км зам тууллаа

Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 45 дахь өдрийн гүйлтээрээ 1011 км зам туулаад байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 45 дахь өдрөө нийт 1011 км зам тууллаа
Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам 45 дахь өдрөө нийт 1011 км зам тууллаа. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр өнгөрсөн наймдугаар сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 45 дахь өдрийн гүйлтээрээ 1011 км зам туулаад байна.

Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцсон билээ.

Хуваалцах