Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам дөрвөн өдөрт 115 км зам туулжээ
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр энэ сарын 1-нд замдаа гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам гүйлтээ эхлүүлсэн 4 дэх өдөртөө 115 км замыг туулсан бөгөөд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд орон нутгийн удирдлага, иргэд болон Хилийн 0129 дүгээр ангийн хамт олон замд нь тосож уулзан, дэмжиж байгаагаа илэрхийлэн хилчин бүсгүйд амжилт хүсчээ.
Ташрамд дуулгахад, Т.Рэнцэнбадам Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцсон билээ.