Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Ахлах ахлагч Ц.Алтанчимэг "Хээрийн гал тогоо" тэмцээнээс шагнал хүртэв

"Багийн нүүр царай, үлгэр дуурайлал болсон эмэгтэй цэргийн алба хаагч" шагналын эзэн болжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ахлагч Ц.Алтанчимэг "Хээрийн гал тогоо" тэмцээнээс шагнал хүртэв
Ахлах ахлагч Ц.Алтанчимэг "Хээрийн гал тогоо" тэмцээнээс шагнал хүртэв. Зураг: МҮОНРТ

“Цэргийн наадам- 2019” цэргийн мэргэжлийн олон төрөлтийн тэмцээний зарим төрлүүд эхнээсээ өндөрлөж, оролцогч улс орнуудын баг тамирчид нутаг буцсан. Монгол Улсын Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлах тогооч, ахлах ахлагч Ц.Алтанчимэг Цэргийн наадмын "Хээрийн гал тогоо" тэмцээнд амжилттай оролцож "Багийн нүүр царай, үлгэр дуурайлал болсон эмэгтэй цэргийн алба хаагч" шагналын эзэн болжээ.

Сонирхуулахад, “Хээрийн гал тогоо” олон улсын тэмцээний төрөлд энэ жил 10 улсын цэргийн тогооч нар оролцсон. Манай улсын баг дөрөв дэх жилдээ оролцсон бөгөөд энэ жил Зэвсэгт хүчний 7 анги, байгууллагын есөн хүнээс бүрдсэн баг амжилттай оролцсон юм.

Хуваалцах