Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP дэд хөтөлбөр Говь-Алтай аймагт эхэллээ

Улаанбаатар хот болон Говь-Алтай, Орхон, Булган, Ховд аймагт нийт 130 орчим сургагч багш бэлтгэж, ахлах ангийн нийт 5000 сурагчдад санхүүгийн боловсрол олгох level-Up дэд хөтөлбөрт ийнхүү эхэллээ. Хөтөлбөр 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP дэд хөтөлбөр Говь-Алтай аймагт эхэллээ
Ахлах ангийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх Level-UP дэд хөтөлбөр Говь-Алтай аймагт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот болон Говь-Алтай, Орхон, Булган, Ховд аймагт нийт 130 орчим сургагч багш бэлтгэж, ахлах ангийн нийт 5000 сурагчдад санхүүгийн боловсрол олгох level-Up дэд хөтөлбөрт ийнхүү эхэллээ.
Хөтөлбөр 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд үргэлжилнэ.

Дэд хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамир, Монгол банкны ОНСБТ-ийн захирал Б.Одонтунгалаг болон тус төвийн 3 мэргэжилтэн, Боловсролын ерөнхий газрын 1 мэргэжилтэн, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Говь-Алтай аймгийн Боловсролын газар, Монгол банкны салбартай хамтран ажиллаж байна.

Говь-Алтай аймагт Level-UP хөтөлбөрт сонгогдсон ерөнхий боловсролын 5 сургуулийн болон насан туршийн суралцахуйн төвийн багш нар, Монгол банкны салбарын ажилчдын төлөөлөл нийт 25 хүн сургагч багшийн сургалтад, ахлах ангийн нийт 1330 гаруй сурагчид Level-UP хөтөлбөрийг таниулах, “Хувийн санхүүгээ удирдах” сэдэвт сургалтад хамрагдаж байна.

Хуваалцах