Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлах ангийнхан энэ 7 хоногт цахимаар хичээллэж байна

Сурагчдын I улирлын 18 дахь долоо хоногт X-XII ангийн хичээлийг цахимаар зохион байгуулах болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ангийнхан энэ 7 хоногт цахимаар хичээллэж байна
Ахлах ангийнхан энэ 7 хоногт цахимаар хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Сурагчдын I улирлын 18 дахь долоо хоногт X-XII ангийн хичээлийг цахимаар зохион байгуулах болсон.

Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 8 дугаар зүйлийн 8.1-д “Сургалт нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон хэлбэрийн зохион байгуулалттай байна” хэмээн тусгасны дагуу Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаал гарсан.

Тушаалыг хэрэгжүүлэх хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн 18 дахь долоо хоног буюу 2024.12.30- 2025.01.03-ны өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж байна.

Хуваалцах