Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ахлах ангийнханд мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах ангийнханд мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Ахлах ангийнханд мэдээллийн технологийн программ бичих хэмжээний мэдлэг олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд М.П.Сингхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэтхэгийн Засгийн газраас "Ковид-19"-ын эсрэг 150.000 тун вакцины нийлүүлэх асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд Элчин сайдын үүрэг маш их байсныг илэрхийллээ. Эхний ээлжинд нийслэлийн 14.000 багшийг вакцинд хамруулж танхимын хичээл нээхэд бэлтгэлтэй байх ёстой. Дараагийн ээлжинд улсын хэмжээний 47.000 багшийг хамруулах төлөвлөгөө байгаа аж. Монгол, Энэтхэгийн хамтарсан 1200 хүүхдийн суудалтай сургуулийн газрын асуудлыг шийдвэрлэсэн. Багш нарынхаа англи хэлийг сайжруулах анхан, дунд шатны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ. Мэдээлийн технологийн төв байгуулж Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлэг, сургалтын тоог нэмэгдүүлье. Өнөөдрийн байдлаар Энэтхэгт 200 орчим мэргэшүүлэх сургалтын, 60 орчим урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрийн квот байдаг.

Энэтхэг Улсын Засгийн газрын тэтгэлгийн тоог 100 квотоор нэмж мэдээллийн технологийн чиглэлээр нарийвчлан сургах боломжтой. Энэтхэгийн талаас тэтгэлэгт хөтөлбөрийн тавигдах шаардлагуудыг тодорхой нөхцлөөр хөнгөлсөн. Насны ангилал, заавал төрийн албан хаагч гэдэг заалтыг байхгүй болгосон. Англи хэлний шалгалтаас бусдыг нь онлайнаар өгөх боломжийг бүрдүүлсэн байна.

Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 5,6 сая долларын санхүүжилтээр Мэдээлэл технологийн боловсрол, аутсорсингийн төвийн бүтээн байгуулалтын ажил, мэргэшүүлэх сургалтууд хийгдэнэ. Гэхдээ энэ барилгын ажлыг хүлээлгүйгээр төрийн албан хаагчдад мэдээллийн технологи тэргүүтэй 17 чиглэлийн сертефикаттай сургалтуудаа цаг алдалгүй явуулж эхэлье.

Цаг алдах тусам энэ хөнгөлөлттэй зээл өр гэдгийг анхаарах ёстой. Энэ хөтөлбөрөөр зөвхөн төрийн албан хаагчдыг хамруулах бус Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдынхаа хүрээнд давхар хэрэгжүүлье. Ахлах ангийнхан өөрсдөө программаа бичдэг, зохиодог болчихсон байхад бид түүнийг нь бодлогоор дэмжих ёстой гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэллээ. Эх сурвалж: БШУЯ

Хуваалцах