Ахлах ангийнханд зориулсан сургалт, үзлэг хийнэ
Дорнод аймагт өсвөр үеийн сурагчдад эрүүл зан үйл, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг маргааш буюу 11 дүгээр сарын 10-наас зохион байгуула
Мэдээллийн алба

Дорнод аймагт өсвөр үеийн сурагчдад эрүүл зан үйл, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт сурталчилгаа явуулах, үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх зорилгоор ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчдад чиглэсэн үйл ажиллагаануудыг маргааш буюу 11 дүгээр сарын 10-наас зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг БЗДХ өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, эмчлэх, эрүүл мэндийн мэдлэг олгох, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, шинээр үе тэнгийн сургагч хүүхдүүдийг бэлтгэх, сургууль бүрт эрүүл мэндийг дэмжих клубыг нээж ажиллуулахаар зорьжээ. Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Ирээдүйн босго” төвөөс зохион байгуулах юм байна.


















