Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ахлах дэслэгч Э.Адъяа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Тус тэмцээнд ОХУ-ын 32 мужийн 128 тамирчин 8 жинд уран мэх, хурд хүч, бяр чадлаараа өрсөлдсөн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ахлах дэслэгч Э.Адъяа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Ахлах дэслэгч Э.Адъяа олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн харуул хамгаалалтын тусгай салбарын орлогч, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер, ахлах дэслэгч Э.Адъяа ОХУ-ын Буриад улсад зохион байгуулагдсан Н.Н.Петровын нэрэмжит Олон улсын байлдааны самбо бөхийн тэмцээнд 71 кг-ийн жинд амжилттай оролцож, гуравдугаар байранд орж хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд ОХУ-ын 32 мужийн 128 тамирчин 8 жинд уран мэх, хурд хүч, бяр чадлаараа өрсөлдсөн байна.

Хуваалцах